Хэсэг улс оронд байгаа Хятадын харьят Хятад хүмүүсийн байгууллага болон Хятад хэлний сонин хэвлэл сүүлийн өдрүүдэд үг хэлэх юм юу өгүүлэл нийтэлж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг ахиулах талаар 16-ны өдөр дэвшүүлсэн дөрвөн зүйлт санал болон хоёр эргийн эдийн засаг худалдааны чуулга уулзалтын ололт амжилтыг өндрөөр үнэлж байна.
Хятадын энх тайван нэгдэлд тус дөхөм үзүүлэх Тайландын нийгэмлэгийн дарга Ван Жиминь 21-ний өдөр хэлэхдээ, энэ дөрвөн зүйлт саналыг Хятадын энх тайван нэгдэлд тус дөхөм үзүүлэх Тайландын нийгэмлэг эрс дэмжиж байна гэжээ. Хоёр эргийн ард түмэн гар гараа холбон энх тайван хөгжиж, хоёр эргийн эдийн засгийг хөгжүүлбэл, Хятадын үндэстэнүүдийн агуу их сэргэн мандалт лавтай биелэгдэх болно гэдэгт итгэж байгаагаа тэрээр илэрхийлсэн байна.
Дөрвөн зүйлт санал нь эх газрын талын үнэнч санаа болон хоёр эргийн нэгдэлийн төлөө чармайх шийдвэр зоргийг харуулсан байна. Энэ нь Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, хоёр эргийн солилцоо хамтын ажиллагаанд тус дөхөм үззлэх талаар алс гүн үр нөлөө үзүүлэх болно гэж Хятадын энх тайван нэгдэлд тус дөхөм үзүүлэх Мадагаскарын нийгэмлэг 20-ны өдөр илэрхийлсэн байна.
Румынын Хятад хэлний долоо хоног тутмын " Европын залуучууд" сонин 22-ны өдөр өгүүлэл нийтэлж, хоёр эргийн эдийн засаг худалдааны чуулга уулзалт нь баялаг үр бүтээлтэй, түүхийн алс гүн ач холбогдолтой том үйл хэрэг мөн. Эх газрын талын нийтэлсэн хоёр эргийн солилцоо хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх 15 арга хэмжээ нь маш бодитой бөгөөд ажил хэрэгч байна гэж орон нутгийн Хятад хэлний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэж байна гэж тэмдэглэсэн байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|