Хятад улсын дарга Хү Жиньтао 18-ны өдрөөс Америкт 4 хоногийн төрийн айлчлал хийсэн юм. Франц Канадын хэвлэл мэдээллийнхэн үүнийг мэдээлцгээж, Хү Жиньтаогийн энэ айлчлалыг өндрөөр үнэлсэн байна.
Францын "Ноувеллес д Европ" сонины 21-ны өдөр нийтэлсэн тоймчийн өгүүлэлд тэмдэглэхдээ, Хү Жиньтаогийн айлчлал нь хариуцлагатай том орны дүр төрхийг Америкийн олон нийтэд дахин харууллаа. Хү Жиньтаогийн төлөв байдлаас явах тусмаа улам нээлттэй болж байгаа Хятад орны дүр төрх болон хэвшмэл биш дипломат бодлого хэрэгжүүлж байгааг харж болно гэжээ. Өгүүлэлд тэмдэглэхдээ, хариуцлагатай ямарваа улс орон өөрийн орны нутаг дэвсгэрийг таслан салгахыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй юм. Хү Жиньтаогийн Америкийн Ерөнхийлөгч Буштай уулзахдаа Тайваний асуудлаар илэрхийлсэн байр суурь нь энэхүү том гүрний хариуцлагатай нөгөө нэг талыг Америкчуудад гүйчэд харуулсан байна гэжээ.
Канадын "Шянь дай ри бао" гэдэг хятад сонин 19-ний өдрийн дугаартаа ддарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалыг мэдээлж, бас Хятад Америкийн өнөөгийн байдал, оршиж байгаа асуудал, хөгжлийн хэтийн төлөв зэргийг шинжилсэн өгүүлэл хавсарган нийтэлсэн байна. \Э.Цогзолмаа орчуулж,Урангоо хянав.\
|