Хятад улсын дарга Хү Жинтао 22-ны өдрөөс Саудын Арабд гурав хоногийн төрийн айлчлал хийсэн байна. Сүүлийн өдрүүдэд "Саудын Арабын Сауд Пресс Агентлаг", "Саудын Арабын үндэсний телевиз" зэрэг хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслүүд дарга Хү Жиньтаогийн айлчлалд таш их анхаарал тавьж, түүний айлчиллыг цаг даруйд нь нааштай, бүрэн гүйцэд мэдээлсэн байна.
Тус орны хамгийн сайн гүйлгээтэй "Ар Рихад" сонин 23-ны өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж, Хятад улс 20 гаруй жилийн өөрчлөлт шинэчлэлтийг өнгөрүүлээд гайхамшгийг бүтээлээ. Хятад улс бол бэрхшээлийг даван туулж чаддаг орон мөн гэж тэмдэглэсэн байна. Тэргүүн өгүүлэлд цааш нь тэмдэглэхдээ, Хятад улс бол түргэн хөгжиж байгаа орон бөгөөд өөртөө ашиг сонирхол хайж чаддаг бөгөөд бусдын төлөө бодолцдог орон мөн гэж тэмдэглэжээ. \ Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|