• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-25 18:19:43    
НО Мохиун Өмнөд Солонгос Японы харилцаанд холбогдуулан үг хэллээ

Хятадын Олон Улсын Радио

    Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Но Му Хиун 25-ны өдөр ерөнхийлөгчийн ордондоо, тусгайлан Өмнөд Солонгос Японы харилцаанд холбогдуулан үг хэлж, Докдо аралд Япон бүрэн эрхтэй гэж баримталж байгаа үйл ажиллагааг хатуу зэмлэн буруушаасан бөгөөд Өмнөд Солонгосын засгийн газар Докдо арлын асуудалд авч байгаа чиг шугамыг дахин авч үзэх болно гэж мэдэгдсэн байна.

    Но Му Хиун хэлэхдээ, Японы энэ үйл ажиллагаа нь Өмнөд Солонгосын бүрмөсөн чөлөөлөлт болон тусгаар тогтонолыг үгүйсгэсэн үйл ажиллагаа мөн, өнгөрсний түрэмгий дайны үеийн хийж байсан бүрэн эрхийг булаан эзлэх болон колоничилох ажиллагаа мөн, Өмнөд Солонгос иймэрхүү өдөөлгийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Япон хэрэв энэ буруу үзэл баримтлалаа үргэлжлэн баримтлахад хүрвэл Өмнөд Солонгос хатуу хариу арга хэмжээ авна гэжээ. /Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/