Хятад улсын дарга Хү Жиньтаог Кени улсад төрийн айлчлал хийхээс өмнөхөн Кенийн Ерөнхийлөгчийн албанаас 24-ний өдөр мэдэгдэл нийтэлж, Кенийн засгийн газар дорнын ялангуяа Хятадын хөгжилд маш их анхаарал тавьж байна. Учир нь тэнд эдийн засгийн маш их боломж тохиол байгаа юм гэж тэмдэглэжээ.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, 1 тэрбум 300 сая хүн амтай.Хятад улс нь Кенийн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээнд авч хэлбэл асар том зах зээл болох юм. Сүүлийн жилүүдэд Кени Хятад хоёр орны хамтын чармайлтаар хоёр талын харилцааг хөгжүүлэх олон арга хэмжээ авсан юм. Дарга Хү Жиньтаогийн айлчлал нь энэхүү хүчин чармайлтын үргэлжлэл болох юм гэжээ.
Кенийн Ерөнхийлөгч Муал Кибакийн урилгаар дарга Хү Жиньтао 27-ны өдрөөс эхлэн Кенид төрийн айлчлал хийнэ./Э.Цогзолмаа орчуулдж,Урангоо хянав./
|