Хятад улсын дарга Хү Жиньтао 25-ны өдөр Рабатад Мароккогийн ерөнхий сайд Дрисс Жеттоутой уулзсан байна. Тэрээр уулзалтын явцад хэлэхдээ, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэр зам сувагийг хамтаар хайхыг хүсэж байна гэжээ.
Хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулх үүднээс дарга Хү Жиньтао 4 зүйлт санал дэвшүүлсэн байна. Тухайлбал, нэгд хоёр талын худалдааг өргөтгөн, ерөнхий тэнцвэрийг хадгалж Хятад улс Мароккогоос бараа бүтээгдгүүн импортоор авах хэмжээгээ нэмэгдүүлнэ, Хоёрт, тэргүүлэх салбар тогтоон, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хөдөө аж ахуй, нефть хийн нөөц баялагийг нээн хөгжүүлэх зэрэгт хоёр тал хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлж болно. Гуравт, гэрээгээр хамтран ажиллахыг ахиулж, хамтын ажиллагааны салбараа өргөтгөнө. Дөрөвд, аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа өргөтгөж, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх эдгээр болно.
Дрисс Жеттоу дарга Хү Жиньтаогийн дээрх саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ./Хүчит орчуулж, Урангоо хянав./
|