Хятад улсын дарга Хү Жиньтао 25-ны өдөр Рабатад Мароккогийн Сенатийн дарга Моустапха Окача , Төлөөлөгчдийн танхимын дарга Абделоахед Ради нартай уулзсан байна. Хү Жиньтао хэлэхдээ, хоёр тал засаг явуулах, ардчилсан хуулийн байгуулалт зэрэг талаарх сонилцоогоо цаашид эрчимжүүлж, өөр өөрийн орны улс төр, эдийн засгийн байгуулалтаа ахиулахыг хүсэж байна гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, өнөөгийн олон улсын байдалд, Хятад Маракко хоёр орон найрсаг хамтын ажиллагааны харицаа хөгжүүлэх нь хоёр орон болон хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд тус бүс нутгийн энх тайван, тогтовортой байдал, хөгжилд ч ашигтай юм. Мароккогийн талтай хамтаар үргэлжлэн чармайж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харицааг тасралтгүй бэхжүүлэн хөгжүүлж, хоёр орны ард түмэнд ач тусыг нь хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. Тэрээр бас хоёр талын парламент хоорондын харилцааг эрчимжүүлж, хоёр орны харилцааг ахиулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахад хувь нэмэр үзүүлэхийг хүссэн байна./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав./
|