Ираны цөмийн асуудлыг зүй зохистой зохицуулахын тулд эрүүл саруул уур амьсгал бий болгохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан 10-ны өдөр талуудад хандан уриалав.
Ираны цөмийн эрчим хүчийг энхий зорилгоор хөгжүүлэн ашиглах эрхийг хэн ч үгүйсгэхгүй байна. Харин асуудлын зангилаа нь Иран үнэхээр энхийн зорилгоор нээн хөгжүүлж байгаа эсэхийг Олон улсын хамтын нийгэмлэг нотлох хэрэгтэй байна. Энэ талаар Иран нь олон улсын хамтын нийгэмлэгтэй хэл амаа ололцох хариуцлагатай юм гэж тэрээр хэлсэн бөгөөд өнөөгийн хурц ширүүн үг яриагаа намжааж, хэлэлцээнд нээлттэй байр сууриар хандахыг Иранд хүссэн байна.
Энэ асуудлын тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байр суурь бол тууштай бөгөөд зөвшилцөл хийхийг чармайсаар байна. Хамгийн гол нь талуудад зөвшөөрөгдөх зохицуулах төсөл эрж олох явдал мөн гэж Аннан онцлов. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|