БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангөү Румынд хийсэн албан ёсны найрсаг айлчлалаа 20-ны өдөр өндөрлүүлээд тусгай онгоцоор Бухарестаас Молдви орхоор мордож, Европын 4 оронд хийх айлчллаа үргэлжлүүлж байна.
Румынд айлчинсан хугацаандаа, Ү Бангөү Румыны ерөнхийлөгч, ерөнхий сайд, Сенат болон төлөөлөгчдийн танхимын дарга нартай тус тус уулзаж, хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх, парламентын солилцоог эрчимжүүлэх, эдийн засаг худалдааны хамтын ажиллгааг ахиулах зэрэг талаар маш олон нийтлэг ойлголтод хүрсэн байна. Ү Бангөү мөн Хятад Румыны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын нээлтийн ёслолыг даргалж, хоёр талын аж ахуйн нэгжийн хамтын ажиллгааг ахиулах чухалтай гэж онцолсон байна.
Румыны удирдах хүмүүс Ү Бангөүгийн энэ айлчлалыг маш өндрөөр үнэлж, энэ айлчлал нь Румын Хятадын уламжлалт найрамдал болон олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал үйл хэрэг боллоо гэж үзсэн байна. / Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав /
|