Молдавийн парламентын дарга Мариан Лупигийн урилгаар БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангөү 20-ны өдөр Кишинёвд хүрэлцэн очиж, Молдавид хийх 2 хоногийн албан ёсны найрсаг айлчлалаа эхлүүлсэн юм. Энэ бол БХАТИХ-ын байнгын хорооны даргын Молдавид хийж байгаа анхны айлчлал болох юм.
Айлчлалын хугацаанд Ү Бангөү Молдавийн ерөнхийлөгч, ерөнхий сайд болон парламентын дарга нартай тус тус уулзалт хийнэ. Ү Бангөү онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ: энэ удаагийн айлчлал маань хоёр орны ард түмний уламжлалт найрамдлыг цаашид бэхжүүлж, Хятад Молдавийн найрсаг хамтын ажиллагааны харилцааны цаашдын хөгжлийг түлхэн ахиулахыг хүсч байна гэжээ.
Молдави бол Ү Бангөүгийн Европийн 4 оронд хийх энэ удаагийн айлчлалын 2-дах орон байж, үүний дараа тэрээр бам Грек болон Орост айлчлах бөгөөд Москвад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын парламентын дарга нарын уулзалтад оролцох юм байна. / Рэнчинсоо орчуулж,Баатар хянав /
|