• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-21 16:34:30    
Молдавийн парламентын дарга Ү Бан Го-той уулзлаа

Хятадын Олон Улсын Радио

     Молдавийн парламентын дарга Мариан Лупу 20-ны өдөр Кишинёвд айлчлал хийж байгаа БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бан Гүэтэй хэлэлцээ хийсэн байна. Хоёр талын харилцаа, парламент хоорондын харилцаа холбоо тэрчлэн харилцан сонирхож байгаа асуудлаар хоёр тал өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон байна.

     Дипломат харилцаа тогтоосон 14 жилийн туршийн Хятад Молдави хоёр орны харилцааны хөгжлийг Ү Бан Го өндрөөр үнэлсэн байна. БХАТИХ болон Малдавийн Парламент дээд хэмжээний харилцаа холбоогоо хэвээр байлгаж, олон зиндаан дахь найрсаг харилцаагаа өрөгтгөж, хууль, хяналтын талын солилцоо өрнүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа түлхэн ахиулж, олон улсын болон бүс нутгийн парламентын байгууллага хоорондын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг тэрээр санал болгосон байна.

     Молдави нэг Хятадын бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлнэ гэж Лупу дахин нотолсон байна. Тэр хэлэхдээ, Молдави нь Хятад улстай найрсаг харилцаа олон салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд маш их сонирхолтой байна. Хятадын талтай хамтаар хоёр орны парламентын солилцоо хамтын ажиллагааг идэвхтэй хайн сүвэгчилж өрөгтгөхөд Молдавийн тал бэлэн байна гэжээ. / Баатар орчуулж, Урангоо хянав/