Грекийн парламентын дарга хатагтай Анна Пасароуда Бенакигийн улрилгаар, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө 22-ны өдөр Афинд хүрэлцэн очиж, Грект хийх дөрөв хоногийн албан ёсны найрсаг айлчлалаа эхлүүлсэн байна.
Ү Бангүө нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Хятад Грекийн харилцааг өндрөөр үнэлсэн бөгөөд энэ айлчлал нь амжилтад хүрнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Айлчлалын хугацаанд Ү Бангүө Грекийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын даргатай тус тус уулзаж, Хятад Грекийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны яриа уулзалтын нээлтийн ёслолд оролцож, үг хэлэх болно.
Грек бол дарга Ү Бангүөгийн энэ удаа Европын дөрвөн оронд хийх айлчлалын гуравдах орон юм. үүнээс өмнө тэрээр Румын, Молдавид айлчилсан юм. Грект айлчилсныхаа дараа тэрээр бас ОХУ-д айлчилж, москвад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын парламентын дарга нарын хуралд оролцох болно. /Баатар орчуулж, Урангоо хянав/
|