БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө Молдовид хийсэн хоёр хоногийн албан ёсны найрсаг айлчлалаа 22-ны өдөр өндөрлөөд Грек орохоор тусгай нисэх онгоцоор Кишинёваас мордож, Европын дөрвөн оронд хийх айлчлалаа үргэлжлүүлж байна.
Молдавид айлчилсан хугцаандаа Ү Бангүө Молдавийн Ерөнхийлөгч , Ерөнхий сайд, парламентын дарга нартай тус тус уулзаж, хоёр талын харилцааны хөгжил, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулах, парламент хоорондын солилцоо хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн байна. Ү Бангүө хэлэхдээ, Хятадын тал Молдовийн ард түмний өөрийн орны байдлын дагуу нийгэмийн байгуулал хөгжлийн замаа сонголтыг хүндэтгэн, Молдавийн улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг дэмжиж, эдийн засаг худалдааны харилцааны чанар түвшнийг дээшлүүлэхийн төлөө хоёр талын хөрөнгө оруулалт их төсөл байгуулалтаар хамтран ажиллахыг ахиулахад бэлэн байна гэжээ. /Урангоо орчуулж, Баатар хянав/
|