Грекийн парламентын дарга Анна Псароуда Бенаки 23-ны өдөр тус улсад айлчлаж байгаа БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүөтэй хэлэлцээ хийж, хоёр тал Хятад Грекийн харилцаа, парламентын харилцаа холбоо ттэрчлэн харилцан сонирхож байгаа бусад асуудлаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Ү Бангүө дипломат харилцаа тогтоосноос нааших Хятад Грекийн харилцааны хөгжлийг өндрөөр үнэлсэн байна. Тэр хэлэхдээ, өнөө Хятад Грекийн харилцаа түүхийн хамгийн сайн цаг үедээ байна. Тайвань, хүний эрхийн зэрэг асуудлаар Хятадыг ойлгон дэмжсэн Грекийн талд Хятад улс талархаж байна гэжээ. /Баатар орчуулж, Урангоо хянав/
|