• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-24 17:25:45    
Иордан голын баруун эргээс цэрэг гаргах төлөвлөгөөг Америк сайшаав

Синьхуа Агентлэг

    Америкийн ерөнхийлөгч Ж. Буш 23-ны өдөр Вашингтонд үг хэлэхдээ, Израилийн Ерөнхий сайд Ехуд Ольмерт Иордан голын баруун эргээс цаашид цэргээ гаргана гэж дэвшүүлсэн нь дундад дорнодод энх тайвныг хангахад чухал алхам болж магадгүй гэжээ.

    Буш мөн өдөр Амеркит айлчлал хийж байгаа Ольмерттай хэлэлцээ хийсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж хэлсэн байна. Израиль Палестин хоёр тал хэлэлцээгээр дамжуулан дундад дорнодын энх тайвны үйл явцыг хамтаар ахиулах ёстой гэж тэрээр цохон тэмдэглэсэн байна.

    ПҮЭБ-ын дарга Махмуд Аббастай би удалгүй уулзах болно гэж Ольмерт хэлсэн байна. Тэр цохон тэмдэглэхдээ, Израиль хэрэв энхийн хэлэлцээний аргаар дундад дорнодын энхийн замын зураг төлөвлөгөөг хэрэгжүүлж чадахгүй гэдэг дүнд хүрэх юм бол бусад аргаар Израиль Палестины хилийг тогтоохыг бодолхийлах болно. Үүний зэрэгцээ Палестинчууд өөрийн улсаа байгуулахыг зөвшөөрөх болно гэжээ. /Баатар орчуулж, Урангоо хянав/