• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-26 20:38:24    
Грекийн ГХЯ-ны сайд Ү бангүэтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Грекийн Гадаад харилцааны сайд хатагтай Дора Бакояннис 25-ны өдөр Крете аралд Грект албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүэтэй уулзсан байна.

     Ү Бангүэ хэлэхдээ: олон салбар дахь хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг нэн өндөр түвшинд хүртэл ахиулахад Грекийн талтай хамтаар чармайхад Хятадын тал бэлэн байна гэжээ. Орон нутаг хоорондын хамтын ажиллагаа болон солилцоо бол Хятад Грекийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн гэж тэрээр онцолсон байна. Тэр цааш нь хэлэхдээ: Крете арал бол өнө удаан түүхтэй, цацрангуй соёлтой, аялал жуулчлалын ажил үйлс хөгжсөн, тэнгэсийн тээврийн ажил үйлсийн хөгжлийн нөөц хүч маш их арал юм. Хятадын орон нутгийн муж хот болон үйлдвэр аж ахуйн нэгжүүд Крете районтой харилцаа холбоо тогтоож, ажилч хэрэгч хамтын ажиллагааны арга зам хэлбэрийг хайн сүвэгчилж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэхийг Хятадын тал дэмжнэ гэжээ.

     Бакояннис хэлэхдээ: дарга Ү Бангүэгийн энэ айлчлал нь Грек Хятад хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэжээ. / Пэрлаймаа орчуулж,Урангоо хянав/