Индонезийн Кентро жава мужийн Ёгяакарта районд орон нутгийн цагаар 27-ны өглөөгийн 5 цаг 53 минутад 5.9 баллын газар хөдөлж, 28-ны өдрийн бүртгэлээс үзвэл, энэ удаагийн газар хөдлөлтөд 4600 гаруй хүн нас барж, хэдэн арван мянган хүн гэмтэж,шархадсан байна. Одоо Олон улсын хамтын нийгэмлэг болон Индонезийн олон газрын тусламжын эд барааг газар хөдөлсөн районд үргэлжлэн хүргэн ирж, авран туслах их цар хэмжээний ажил явагдаж байна.
Ёгяакарта районд хүчтэй газар хөдөлсөнөөс болж, бүх Индонезийн хэмжээнд 3 сарын хугацаатай онц байдал зарлах болно гэж 28-ны орой Индонезийн Засгийн газар мэдэгдсэн байна.
Хятад улсын дарга Хү Жиньтао 27-ны өдөр Индонезийн Ерөнхийлөгч Сусилод эмгэнэлийн цахилгаан илгээсэн бөгөөд Индонезэд 2 сая ам долларын яаралтай тусламж үзүүлэхээр нэн даруй шийдсэн байна. Гамшгийн байдлын дагуу цаашид авран туслах ажилтан болон эд материалын тусламж үзүүлэхийг Хятадын тал авч үзэх болно.
Эх сурвалжын мэдээнээс үзвэл, Хятадын олон улсын авран туслах ангийн 43 хүн 29-ны үдээс хойш нисэх онгоцоор Ёгяакарта районд хүрч, гамшигаас авран туслах ажилд оролцож байна.
Индонезэд үзүүлэх яаралтай тусламжаа өнгөрсөнд мэдэгдсэн 500 мянган ам доллараас 2 сая 500 мянган ам доллар хүртэл нэмэгдүүлэх болно гэж Америкийн Ерөнхийлөгч Буш 28-ны өдөр мэдэгдсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофй Аннан Индонезийн газар хөдлөлтөд нас барагсад болон тэдний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлээд Индонезийн газар хөдөлсөн районд хүмүүнлгийн тусламж үзүүлэхэд НҮБ-ын гамшгийн үнэлгээ хийх болон зрхицуулалтын ажил хариуцсан байгууллага бэлэн байна гэжээ.
Европийн холбоо Индонезэд 3 сая еврогийн яаралтай тусламж үзүүлэх болно гэж Европийн холбооны зөвлөл 27-ны өдөр мэдэгдсэн байна.
Үүнээс гадна, НҮБ-ын хүүхдийн сан, Лалын хурлын байгууллага, Англи, Австрали, ОРос, Итали зэрэг улс орнууд ,олон улсын байгууллагууд ч тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав\
|