Ливаны Ерөнхийлөгч Емиле Лахоуд болон Ерөнхий сайд Фоад Синиора 28-ны өдөр нийслэл Берутэд үг хэлж, Ливанийг түрэмгийлсэн Израилийг зэмлэн буруушаасан бөгөөд энэхүү түрэмгий ажиллагааг нь тогтоон барих талаар Ливаньд туслахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан байна. Лахоуд тэмдэглэхдээ: Израиль нь Ливаны тогтвортой байдал, аюулгүй байдлыг зориуд эвдэн бусниулж, Ливанийг үймээн самууруулхаар оролдож байна гэжээ.
Синиора хэлэхдээ: Израиль эзэлсэн нутаг дэвсгэрээс цэргээ гаргах бол Ливаны өмнөд нутгийн районыг тогтвортой байлгах угтвар нөхцөл мөн гэжээ. Израилийг шахаж байгаад, Ливаний эзлэгдсэн нутагаас цэргийг нь гаргуулахыг тэрээр олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан байна.
Ливаний нутаг дахь зэвсэгт хүмүүс Израилийн умард нутаг руу үргэлжлэн дайралт хийх юм бол Израилийн тал хатуу хариу цохилт өгөх болно гэж мөн 28-ны өдөр Израилийн ерөнхий сайд Олмерт сэрэмжлүүлэн хэлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|