Оросын Холбооны Улсад албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 29-ний өдөр Оросын Төрийн :Думын дарга Борис Гризловтой хэлэлцээ хийж, БХАТИХ болон Оросын Төрийн Думын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хурлыг хамтаар даргалан хуралдуулжээ.
БХАТИХ болон Оросын Төрийн Думын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлын тухай ярих үе, Ү Бангүө хууль тогтоомж болон хяналтын эрх үүргээ биелүүлэн, холбогдох хууль дүрэмдээ цаг даруйд нь өөрчлөлт оруулан төгөлдөржүүлж, хоёр талын тохиролцсон эрх зүйн барилм бичгүүдийг нухацтай сайн хэрэгжүүлж, эдийн засаг, худалдааны салбарын том төслийн хамтын ажиллагааг ахиулахыг санал болгожээ.
Гризлов хэлэхдээ, Орос Хятад бол харилцан хамгийн том, хамгийн чухал хөрш орон юм. Орос Хятадын харилцаа болон хоёр талын парламентийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орон болон хоёр ард түмний хамтын ашиг сонирхолд нийцэх юм гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\
|