Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын парламентийн дарга нар 30-ны өдөр Москвад уулзжээ. Уг байгууллагын дарга нарын урт хугацааны тогтмол уулзалтын механизмийн талаархи шийдвэрийг хэлэлцэн баталсан нь энэ уулзалтын гол үр дүн юм.
Энэ удаагийн уулзалтын дарга, Оросын холбооны улсын Холбооны Зөвлөлийн дарга Сергей Мироновын танилцуулснаар, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэхэд эрх зүйн баталгаа хангах, терроризмд цохилт өгөх ажиллагааны талаархи Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын үүрэг, холбогдох хууль дүрмээ төгөлдөржүүлж, терроризмийг дэмжигч хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг таслах, хилийн нутаг болон бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг асуудал бол уулзалтад оролцогч олон орны парламентийн дарга нарын авч хэлэлцэх сэдэв юм байна.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага 2001 онд Шанхай хотноо байгуулагдсан юм. Түүний гишүүн оронд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекстан 6 орон багтаж байгаа бөгөөд Монгол, Пакистан, Энэтхэг болон Иран нь уг байгууллагын ажиглагч орон болно. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|