• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-01 16:09:01    
ШХАБ-ын гишүүн орнуудын хууль эрх зүйн харилцааг нэмэгдүүлнэ

Синьхуа Агентлэг
    ОХУ-ын холбооны комиссын орлогч дарга Гмитри Мезенцев 5-р сарын 31-ний өдөр Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, гишүүн орнууд хоорондын хууль эрх зүйн зохион байгуулалтын талаархи хэлхээ холбоог өргөжүүлэх нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хойшдын хөгжлийн гол чиглэлийн нэг юм гэжээ.

    Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны парламентын дарга нарын анхны яриа уулзалтыг үнэлэх үе Г. Мезенцев хэлэхдээ, гишүүн орнуудын парламентын удирдагчидын тохиролцсон, гишүүн орнууд хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд хуулийн үндэслэлтэй хэлэлцээр тогтоох тухай хэлэлцээ нь маш чухал юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйлдвэр худалдааны эздийн комисс нь гишүүн орон хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх болно, энэхүү хамтын ажиллагааны хуулийн үндэслэл нь олон улсын эдийн засгийн бүтэцийн стандартаар лавлалт болгоно, үүнд банкны шалгуур ч багтаж байгаа юм гэжээ.

    Г.Мезенцев хэлэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны үйлдвэр худалдааны эздийн комисс байгуулах их хурал нь 6-р сарын 14—15-ны өдрүүдэд болно гэжээ.

    Өөр мэдээнд тэмдэглэснээр, Какахстан болон Оросын мэргэжилтэд 5-р сарын 31-ний өдөр Алма-Атад болсон "Эдийн засаг болон мөнгөн гүйлгээний хамтын ажиллагааны асуудлаархи Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын симпозиум" дээр Мезенцев хэлэхдээ, уг байгууллагын гишүүн орнууд хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой бэхжүүлэн хөгжүүлэх нь уг байгууллагын тэргүүлэн хөгжүүлэх чиг хандлага болох юм гэж санал нэгтэй үзсэн гэжээ. \О.Дарамбазар, Алтаннавч орчуулж, Пэрлаймаа, Буян хянав\