Үзбекстаны ерөнхийлөгч Ислам Каримов болон Хууль тогтоо хорооны дарга Еркин Халилов айлчлан очсон ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Цанчүньтэй 6-ны өдөр нийслэл Ташкентад тус тус уулзан байна.
Ислам Каримов уулзах явцад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжлийг ахиулахад Хятадын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлээд, удалгүй болох гэж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн нарын хуралд, Хятад улсын дарга Хү Жиньтаотай уулзахыг хүсэн хүлээж байна гэжээ.
Тайваний асуудал, хүний эрх зэрэг асуудлаар Хятад улсад дэмжлэг үзүүлсэн Үзбекстаны талд баярлан талархаж байгаагаа Ли Чаньцүнь илэрхийлсэн байна. Тэрээр Хятадын эдийн засаг нийгмийн байдал, Хятад улс энх тайван хөгжлийн замыг хатуу баримталж байгаа талаар танилцуулж, Зүбекстаны өөрийн орны байдалд тохирсон хөгжлийн замаар замнаж байгааг Хятад улс өнгөрснийхтэйхөө адил дэмжинэ гэж дахин нотолжээ. /Баясгалан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|