• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-13 11:14:56    
ШХАБ-ын амжилтыг өндөр үнэлэв

Синьхуа Агентлэг

    ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 6-р хурал нээгдэхээс өмнөхөн Оросын Гадаад харилцааны орлогч сайд Александер Алексеев ШХАБ-ын 5 жилийн хугацааны ололт амжилтыг өндрөөр үнэлсэн байна.

    Александер Алексеев Москвад хэвлэл мэдээлэлийнхэнд ярилцлага өгөх үе хэлэхдээ, ШХАБ-ын байгуулагдсанаас нааших баталсан бүх хуулийн баримт бичиг нь гишүүн орнууд олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх эрх зүйн гол үндэс болсон байна. 2004 оноос 2005 онуудад Монгол, Пакистан, Иран болон Индонези нь ШХАБ-д ажиглагч орноор оролцох болсон байна. Өнөө зарим орон бас ШХАБ-ын ажиглагч орон болохыг болохыг хүссээр байна. Энэ нь уг байгууллага амжилттай хөгжиж байгааг харуулж байна гэжээ.

    Александер Алексеев тэмдэглэхдээ, ШХАБ-ын гол үүргийн нэг нь хамтаар террористууд болон хагалан бутаргагчид, хэт даврагч этгээдүүдэд цохилт өгөх явдал болно. Тэрээр хэлэхдээ, удахгүй болох ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 6-р хуралын үеэр гишүүн орнууд терроризмтэй тэмцэх салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой багц баримт бичигт гарын үсэг зурах болно гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\