Орон нутгийн цагаар 15-ны өдөр Германд болж байгаа 2006 оны дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах цомын төлөө тэмцээний В хэсэгт тоглож байгаа Английн баг хоёр тэгийн харьцаагаар Тринидад ба Тобагогийн багийг хожиж, Шведын баг нэг тэгийн харьцаагаар Прагвайн багийг хожив, хоёр удаагийн тоглолтод хожсон Английн баг нь Германы баг болон Эквадорын багийн дараа, эхний 16 –д шалгарч,шигшээ тоглолтод орох эрхтэй болсон гурав дахь баг болсон байна.
Мөн өдрийн А хэсгийн тоглолтод Эквадорын баг нь гурав тэгийн харьцаагаар Коста-Рикагийн багийг хожсон байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|