Зарим улс орны албаны тал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэмтэд тун саяхан үг хэлэх юм уу, өгүүлэл нийтэлж, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болон тус байгууллагын хөгжлийг өндрөөр үнэлсэн байна.
Хятадын Рэнь Минь Ри Бао сонин 16-ны өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж, ШХАБ бол бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг хамгаалах чухал хүчин мөн гэдгийг амьдрал дээр харуулж байна. ШХАБ-ын гишүүн орнууд ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тус бүс нутгаа өнө удаан энх тайван тогтсон, хамтаар хөгжин цэцэглэсэн, эвсэг зохицонгуй бүс нутаг болгож, бүс нутгийн улс түмэнд нэн их бодитой ач тус хүртээж, хүн төрөлхтөний энх тайван хөгжлийн эрхэм дээд үйлст нэн их хувь нэмэр оруулах болно гэж тэмдэглсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан дээд хэмжээний уулзалтад баярын цахилгаан утас ирүүлж, дээд хэмжэний уулзалт болон тус байгууллага байгуулагдсаны таван жилийн ойд баяр хүргсэн байна.
Дарга Хү Жиньтаогийн дээд хэмжээний уулзалт дээр дэвшүүлсэн дөрвөн зүйлт санал бол үнэнхүү хэрэгжүүлж болохуйц санал юм. Энэ нь тус байгууллагын гишүүн орнуудад бодитой ач тус хүртээх бөгөөд тус байгууллагын бат орших хүчин болон үр нөлөөг нэмэгдүүлэх болно гэж Оросын эрдэмтэд үзэж байна. Оросын хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүд ШХАБ-ын таван жилийн амжилтыг нааштай үнэлсэн бөгөөд түүний хөгжилд найдлага тавьсан байна.
Канадын Олон улсын харилцааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн Мичаел Верк өгүүлэл нийтлүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал хийгээд хөгжилд тус дөхөм үзүүлэх талаар ШХАБ-ын гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлж, тус байгууллагатай хамтран ажиллах явдалыг чухалд үзэхийг Канадын засгийн газарт уриалсан байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|