Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 18-ны үдээс хойно Аккра орж Гана улсад хийх албан ёсны айлчлалаа эхэлсэн байна. Ганагийн Ерөнхийлэгч Жоон Агиекум Куфиор онгоцны буудалд түүнд зориулан угтах ёслол хийсэн байна.
Ерөнхий сайд Вэнь Жябао онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятад Гана хоёр орон хэдийгээр маш алс хол байдаг боловч, хоёр орны ард түмэн гүн зузаан уламжилалт найрамдалтай юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр ороны улс төр, эдийн засаг худалдаа, соёл гэгээрэл, эрүүл мэнд зэрэг олон салбар дахь хамтын ажиллагаа өдөр ирэх тусам хөгжиж ирсэн байна. Хятадын засгийн газар Ганатай найрсаг хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлхийг чухалчилж, Ганын талтай хамтаар чармайж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээхэд бэлэн байна гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао мөн өдөр Египетэд айлчилж дуусаад Гана орсон юм. Гана бол Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Африкийн долоон оронд хийх энэ удаагийн айлчлалын 2 дэх орон юм./Хүчит орчуулж, Урангоо хянав./
|