
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 18-ны өдөр Египетэд хийсэн айлчлалаа өндөрлөөд Аккра орж, Ганад хийх албан ёсны айлчлалаа эхлэсэн байна.
Вэнь Жябао онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ: Хятад Гана хоёр улс алс хол байдаг боловч хоёр орны ард түмэн нь гүн зузаан уламжлалт найрамдалтай юм. Ганатай найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэхийг Хятадын засгийн газар эрхэмлэн үзэж, Ганатай хамтаар чармайж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээхэд бэлэн байна гэжээ.
Мөн өдөр Египетэд байх үед нь Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак болон Египетийн ардын хурлын дарга Ахмед Фатхү Сориур нар Ерөнхий сайд Вэнь Жябаотай уулзсан байна. Ерөнхийлөгч Мубарак хэлэхдээ: Египет Хятад хоёр орон 17-ны өдөр "Хятад Египетийн стратегийн хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэх тухай мөрийн хөтөлбөр"-т гарын үсэг зурлаа. Энэ нь хоёр орны харилцааны цаашидын хөгжилд чухал ач холбогдолтой юм гэжээ.
Египет улстай стратегийн хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэх нь Египетийн талаар баримтлах Хятадын бодлогын зорилт юм гэж Вэнь Жябао онцолсон байна./Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав./
|