• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-19 18:22:27    
Ганагийн ерөнхийлөгч Вэнь Жябаотай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

    Ганагийн ерөнхийлөгч Жон Агяекум Куфур 18-ны өдөр нийслэл Аккрад Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаотай хэлэлцээ хийсэн байна.

    Куфур хэлэлцээний явцад хэлэхдээ: Хятадыг хамтын ажиллагааны чухал түншээ болгохыг Гана чухалд үзэж байна, Хятадын талтай нэхмэлийн бүтээгдэхүүн, усан аж ахуй, хөдөө аж ахуй, загасан аж ахуй, зам харилцаа, тээвэр болон мэдээлэл холбоо зэрэг салбарт хамтран ажиллахд Ганагийн тал бэлэн байна гэжээ. Хятадын аж ахуйн нэгжийн Ганад оруулах хөрөнгө оруулалтаа өргөтгөж, Ганагийн аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагаа хөгжүүлхийг хүсч байна гэжээ.

    Нэг Хятадын бодлогыг баримтлах зэрэг талаар Хятадад эрхэм нандин дэмжлэг олгосоор ирсэн Ганагийн засгийн газрыг Вэнь Жябао өндрөөр үнэлэн сайшаасан байна. Тэрээр хэлэхдээ: Ганатай хамтаар хүчин зүтгэж, энх тайван, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, хамтаар хөгжих тал бүрийн хамтын ажиллага тогтооход Хятадын тал бэлэн байна гэжээ. Африкийн орнуудад бий бүхий хүчин чадлаараа туслалцаа олгоход Хятад улс мөн бэлэн байна гэж тэрээр оцолсон байна.

     Хэлэлцээний дараа Куфур болон Вэнь Жябао Гана болон Хятадын засгийн газрын эдийн засаг тэхникийн хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон байна. Хоёр тал бас хамтарсан албан мэдээ нийтэлжээ./Рэнчинсоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./