
Хятад улс Африкт туслахдаа эдийн засгийн тусламж болон техникийн тусламжийг уялдуулж байгаа юм. Үүний зорилго нь Африкийн бие даан хөгжих хүчин чадлыг нэмэгдүүлэхийн төлөө юм гэж БНКонгоУ-д айлчилж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 19-ний өдөр мэдэгдсэн байна.

Тэрээр мөн өдөр БНКонго У-ын Ерөнхийлөгч Денис Сассу-Нгуессотой хэлэлцээ хийх үед хэлэхдээ, Хятад улс өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг ихээхэн анхаарч , хөгжиж байгаа орнууд болон Африкийн орнуудтой хамтран ажиллах явдалыг чухалд үзэж байна. Хятад улс нь Африкийн орнуудтой стратегийн хамтын ажиллагаа тогтоох явдлыг хүчтэй ахиулж, улс төрийн талаар харилцан итгэлцлээ эрчимжүүлж, эдийн засгийн талаар харицан ашигтай хамтран ажиллаж, соёлын талаар солилцоо хийж харилцан суралцах болно гэжээ.
Хятад улс өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа болон Африктай хамтран ажиллахдаа хувийн ашиг хайхгүй, эрх тэгш харилцан ашигтай, ямар ч орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг ямагт баримтлах болно гэж Ерөнхий сайд Вэнь Жябао дахин нотолсон байна.\Цэцэн орчуулж, хянав\
|