• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-20 15:40:03    
Вэнь Жябао БНКонгоУ- айлчлав

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 19-ний үдээс хойно Бүгд Найрамдах Конго Улсын нийслэл Бразавильд хүрэлцэн очиж, БНКУ-т албан ёсны айлчлал хийж байна. Мөн өдөр Вэнь Жябао БНКУ-ын Ерөнхийлөгч Денис Сассу-Нгуессотой хэлэлцээ хийв.

    Хятад улс Африкт туслахдаа эдийн засгийн тусламж болон техникийн тусламжийг уялдуулж байгаа юм. Үүний зорилго нь Африкийн бие даан хөгжих хүчин чадлыг нэмэгдүүлэхийн төлөө юм. Хятад улс өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг ихээхэн анхаарч , хөгжиж байгаа орнууд болон Африкийн орнуудтай хамтран ажиллах явдалыг чухалд үзэж байна. Хятад улс нь Африкийн орнуудтай стратегийн хамтын ажиллагаа тогтоох явдлыг хүчтэй ахиулж, улс төрийн талаар харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засгийн талаар харицан ашигтай хамтран ажиллаж, соёлын талаар солилцоо хийж харилцан суралцах болно гэжээ.

     Хятадын засгийн газар Африкийн холбооны Суданы Дарфур районд хэрэгжүүлж энхийг сахиулах үйл ажиллагаанд нэг сая ам.долларын бэлэн мөнгөөр туслах бөгөөд Дарфур районд 20 сая юаний хүмүүнлэгийн яаралтай тусламж олгож, орон нутгийн ард түмний амьдралд туслахаар шийдвэрлэв гэж Вэнь Жябао мэдэгдсэн байна.\Цэцэн орчуулж, Буян хянав\