• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-21 15:51:01    
Ерөнхий сайд Вэнь Жябао Анголд айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 20-ны өдөр Луандад хүрэлцэн очиж, Анголд хийх албан ёсны найрсаг айлчлалаа эхлүүлсэн байна.

    Ерөнхий сайд Вэнь Жябао онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ: Хятад Анголын харилцааны хөгжил хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа юм, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 23 жилийн турш, хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, олон улсын үйл хэрэгт харилцан дэмжилцэн, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн байна. Миний Анголд айлчлал хийж байгаагийн зорилго бол Хятад Анголын найрамдалд тус дөхөм үзүүлж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг ахиулахын төлөө юм гэжээ.

     Ерөнхий сайд Вэнь Жябао бол Анголын ерөнхий сайд Фернандо Дос Сантосын урилгаар Анголд айлчлал хийж байгаа юм. Айлчлалын хугацаанд тэрээр Анголын удирдах хүмүүстэй хоёр орны харилцаа болон харилцан сонирхож байгаа бусад асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцох юм байна.

     Ангол бол Вэнь Жябаогийн энэ удаагийн Африкийн 7 оронд хийх айлчлалын 4-дэх орон болох юм. Үүнээс өмнө тэрээр Египет, Гана, Конгод айлчилсан юм, тэрээр бас Өмнөд Африк, Танзани, Угандад айлчлал хийх юм байна./Рэнчинсоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./