• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-21 17:42:36    
Ангол улсын Ерөнхийлөгч Фернандо Дос Сантос Ерөнхий сайд Вэнь Жябаотай хэлэлцээ хийлээ

Хятадын Олон Улсын Радио

     Ангол улсын Ерөнхийлөгч Фернандо Дос Сантос айлчлал хийж байгаа Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаотай 20-ны өдөр нийслэл Порто-Новод хэлэлцээ хийсэн байна. Эрх тэгш харилцан ашигтай үндэс дээр хамтын ажиллагаагаа өргөтгөн, хамтын хөгжихийг хайн сүвэгчлэхийг хоёр тал зөвшөөрсөн байна.

     Ерөнхийлөгч Фернандо Дос Сантос хэлэхдээ, Ангол Хятад нь бат бэх найрамдалтай юм. Хоёр орон өнөө зарим салбарт стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоосон байна . Хятадын аж ахуйн нэгж Анголд хөрөнгө оруулахыг урьж байгаа бөгөөд Хятадын талтай олон салбар дахь харилцаа хамтын ажиллагаагаа өргөтгөхөд бэлэн байна. Ангол нь байгалийн нөөц баялагйин давууг Хятадын хөгжилийн нөөц хүчинтэй уялдуулан , эрчим хүчний салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлхийг Ангол хүсч байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын Африкт авч байгаа бодлогыг Ангол дэмжиж, Африк Хятадын харилцааг ахиулахад хүчин зүтгэл гаргахад бэлэн байна гэжээ.

    Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын засгийн газар Анголын нэг Хятадын бодлого баримталж байгааг дээд хэмжээнд үнэлэн сайшааж байна. Анголын дайны дараахи сэргэн босголтын ажлыг Хятад улс дэмжинэ гэжээ.

     Уулзалтын дараа, хоёр орны удирдагчид хамтаар гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх гэрээ, Ангол Хятадын эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр талын хамтын ажиллагааны бичиг бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Хоёр орон бас хамтарсан албан мэдээ нийтэлсэн байна./Хүчит орчуулж, Урангоо хянав./