Африкт айлчилж байгаа Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 22-ны өдөр Кептунд Хятад улс болон Өмнөд Африкийн худалдааны анхдагч чуулга уулзалтад оролцож үг хэлсэн байна.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Африкийн улс орнуудтай найрамдал, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэх явдал бол Хятад улсын урт хугцааны стратегийн сонголт мөн. Хятад улс Африкийн улс орнуудтай хамтаар Хятад Африкийн стратегийн түншилийн шинэ харилцаа тогтоон хөгжүүлнэ. Хятад Африк хоёр тал улс төрийн талаар эрх тэгш, харилцан итгэлцсэн, эдийн засгийн талаар харилцан ашиг хүртэн, хүмүүнлэгийн болон нийгмийн салбарт солилцоогоо эрчимжүүлж, олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллах ёстой гэжээ.
Хятад улс Африктай олон улсын үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа үргэлжлэн бэхжүүлнэ гэж Ерөнхий сайд Вэнь Жябао онцоллоо. /Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав/
|