• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Wednesday    may 7th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-23 14:13:56    
Ерөнхий сайд Вэнь Жябао "Африкийн хөгжилийн шинэ түншлэлийн төлөвлөгөө"-ний ерөнхий гүйцэтгэгчтэй уулзав

Синьхуа Агентлэг

      Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 22-ны өдөр ӨАБНУ-ын Кептун хотод "Африкийн хөгжилийн шинэ түншийн төлөвлөгөө"-ний нарийн бичгийн даргын газрын ерөнхий гүйцэтгэгч Фирминио Мукавелетай уулзсан байна.

     Уулзалтын үеэр Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс "Африкийн хөгжилийн шинэ түншийн төлөвлөгөө" дэх хамтын ажиллагааг Хятад Африкийн найрсаг хамтын ажиллагааны чухал агуулгаар үзэж байна. 2000 онд Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт байгуулагдснаас нааш, Хятадын тал чуулга уулзалтын хүрээнд Африкийн оруудын "Африкийн хөгжилийн шинэ түншийн төлөвлөгөө" тогтоосон тэргүүлэх салбарт хамтын ажиллагаанууд өрнүүлсэн байна гэжээ.

      Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт болон "Африкийн хөгжилийн шинэ түншийн төлөвлөгөө"-ний зорилт, тэргүүлэн хөгжүүлэх салбар зэрэг нь бүр нэгдэлтэй бөгөөд хамтын ажиллагааны нөөц хүчин маш их юм. Хоёр тал урт хугацааны хамтын ажиллагааны механизм тогтоохыг хүсэж байна. Хятад улс хоёр талын болон олон талт арга замаар дамжуулан Африкт олгох дэмжлэг тусламжаа нэмэгдүүлнэ гэжээ.

      Фирминио Мукавеле, Африкийг хүндэтгэн, "Африкийн хөгжилийн шинэ түншийн төлөвлөгөө" –г дэмжиж байгаа Хятад улсад талархаж байгаагаа илэрхийлсэн байна./Хүчит орчуулж, Урангоо хянав./

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040