Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 22-ны өдөр Кептунд ӨАБНУ-ын дэд ерөнхийлэгч Фумзиле Мламбо-Нгкукатай уулзсан байна.
Өмнөд Африкт хийсэн айлчлал маш амжилттай болж, хоёр тал "Хятад Өмнөд Африкийн стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэх тухай хамтын ажиллагааны хөтөлбөр" зэрэг чухал хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа гэж Ерөнхий сайд Вэнь Жябао Фумзиле Мламбо-Нгкукад танилцууллаа. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Өмнөд Африк бол хамтаар хөгжих түнш мөн. Эдийн засаг, нийгмийн хөгжилийг ахиулахаар зорилго болгосон Өмнөд Африкийн "Хөгжлийг түргэтгэн хамтаар эдлэхийг нэмэгдүүлэх санаачлаг"-ыг Хятад улс дэмжиж, Өмнөд Африкийн мэрэгжлийн боловсон хүчнийг бэлтгэн сургахад нь туслахад бэлэн байна гэжээ.
Мламбо-Нгкукад хэлэхдээ, Өмнөд Африкт хийсэн Ерөнхий сайд Вэнь Жябаогийн айлчлал ихээхэн амжилтад хүрсэнд талархаж байгаагаа илэрхийлээд хоёр талын гарын үсэг зурсан баримт бичгүүд нь хоёр орны ирээдүйн хамтын ажиллагаанд өргөн уудам хэтийн төлөв нээлээ гэж үзэж байна . Өмнөд Африк Хятадын дэмжлэг тусламжид баярлан талархаж байгаагийн зэрэгцээ дэд бүтэцийн байгуулалт, уул уурхайн олборлолт, хүний нөөц хүчний нээн хөгжүүлэх зэрэг салбарт Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ./Хүчит орчуулж, Урангоо хянав./
|