• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-23 18:12:19    
Хятад Танзани хамтарсан албан мэдээ нийтлэв

Хятадын Олон Улсын Радио

      Хятад болон Танзани 23-ны өдөр нийслэл Дар- Эс-Саламд хамтарсан албан мэдээ нийтэлж, хоёр орны бүх талын найрамдыг цаашид гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр шийдсэн байна.

     Албан мэдээнд тэмдэглэхдээ: Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао 22-23-ны өдөр Танзанид айлчилж Хятад Танзани хоёр орны удирдагчид дээд хэмжээний харилцаа холбоогоо эрчимжүүлж, улс төрийн итгэлцэлээ нэмэгдүүлэн, олон салбар дахь найрсаг хамтын ажиллгааг нэн нягт болгож, Хятад Танзанийн түншлэлийн харилцааг өрөгжүүлэн, өндөр түвшинд хүртэл ахиулахаар санал нэгтэй зөвшөөрсөн байна гэжээ. 

      Хоёр тал бас өөр өөрийн орны байгуулалт, бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах асуудлаар үргэлжлэн харилцан бие биеэ дэмжинэ гэж хоёр тал бас амлалт хийсэн байна. Танзанийн улс орны нэгдэл, үндэстний эв нягтрал болон эдийн засгаа хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлтыг Хятадын тал дэмжнэ. Танзанийн тал нэг Хятадын бодлого баримтлан Хятадын засгийн газрын улс орны нэгдлийн үйлсээ биелүүлэхийн төлөөний хүчин чармайлтыг дэмжинэ гэж албан мэдээнд тэмдэглэсэн байна.

      23-ны өдөр Ерөнхий сайд Вэнь Жябао ТазанийнЕрөнхий сайд Едвард Ловассатай уулзсан байна./Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав./