• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-30 10:34:44    
Бээжингийн олимпид оролцох талаар зарим хэлэлцээр байгуулав

Синьхуа Агентлэг

    БНСУ болон БНАСАУ 29-ний өдөр БНАСАУ-ын Кайсонд биеийн тамирын 2-р хэлэлцээ хийж, хоёр тал тамирчидын хамтарсан баг оролцуулж, 2008 оны Бээжингийн олимпид оролцох талаар зарим хэлэлцээр байгуулав.

    Мөн өдөр хоёр тал зургаан сарын дараа дахин хийсэн хэлэлцээндээ тамирчидын хамтарсан баг оролцуулж Бээжингийн олимпид оролцох асуудлыг голлон авч хэлэлцсэн юм байна. Хоёр талын тамирчидын хамтарсан багийн нэрийг "Кореа" гэж нэрлэж, Японтой харьяаллын маргаантай байгаа Токдо арлыг багтаасан Солонгосын хойгийн зурагтай далбааг тамирчидын далбаа болгож, 1920 онд зохиогдсон ардын дуу " Алилан"-г тамирчидын дуу болгохоор хоёр тал тохиролцсон байна.

    7-р сард биеийн тамирын 3-р хэлэлцээ хийж, холбогдох асуудлыг үргэлжлэн авч хэлэлцэхээр хоёр тал тогтсон байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\