Цаг агаарын улмаас Дисковери сансарын хөлгийг 4-ний өдөр хөөргөхөөр шийдэв гэж Америкийн сансар судлалын газар 2-ны үдээс хойш Кеннедийн сансар судлалын төвөөс мэдээлжээ.
Дисковери сансарын хөлгийг Америкийн зүүн нутгийн цагаар 1-ний өдрийн 3 цаг 49 минутад хөөргөхөөр байсан, цаг агаарын шалтгаанаас болоод 24 цагийн дараа хөөргөхөөр болсон юм. Гэвч 2-ны өдрийн үдээс хойшийн цаг агаар тааруухан байж, их зузаан үүлтэй байсан тул сансарын хөлгийг хөөргөвөл аянга цахилгаанд дайрагдаж болзошгүй учраас Америкийн сансар судлалын газар Дисковери сансарын хөлгийг хөөргөхийг дахин хойшлуулахаар шийджээ./Баясгалан орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|