Израилийн батлан хамгаалахын сайд Амир Перес 4-ний дөр тушаал гаргаж, Газын зуравст цэрэг дайны ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсон байна.
Мөн өдөр Палестины зэвсэгт хүмүүс Израилийн өмнөд нутгийн чухал суурин Ашкелон руу 1 пуужин харавсаны дараа Амир Перес энэ тушааалыг гаргажээ.
Палестины зэвсэгт хүмүүсийн харавсан пуужин Ашкелон хотын нэг дунд сургуулийг оносон боловч хүн хар эндэж шархдаагүй юм байна. Энэ дайралтад хариуцлага хүлээнэ гэж Хамасын зэвсэгт бүлэглэл Из Ал-Дин Ал-Кассам бригад мэдэгдсэн байна. Израилийн эгэл иргэдийг дайрсан үр дагавараа Хамас хүлээх ёстой гэж Израилийн ерөнхий сайд Ехуд Олмерт мөн өдөр илэрхийлжээ. / Баясгалан орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|