Хойт Солонгос орон нутгийн цагаар 5-ны өглөө 3 пуужин харавсан гэж Америк, Япон, Өмнөд Солонгосын мэдээлэлийн хэрэгслүүд мэдээлж байгаа.
Америкийн СNN-ийн мэдээлснээр, Хойт Солонгос орон нутгинй цагаар 5-ны өглөө 3 пуужин харавсан боловч түүний нэг болох "Таепо дон" 2 гэдэг хол тусгалттай пуужинг харваж гаргаж чадаагүй юм байна. Солонгосын пуужин харавсан нь өдөөн халдлагын үйл ажиллагаа болно гэж Америкийн төрийн департаментын нэг албан тушаалтан илэрхийлжээ.
Японы хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийн мэдээлснээр, Хойт Солонгос 5-ны өглөө 3 пуужин харавсан. Пуужингууд нь бүр Японы нутаг дэвсгэрээс хэдэн зуун километрын зайтай Япон тэнгист туссан байна. Үүнд Японы засгийн газар харамсаж байна гэж Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Шинзо абе 5-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. /Баясгалан орчуулж, Э.Цогзолмаа хянав /
|