• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-06 09:40:52    
Солонгос пуужин туршсанд зарим орнууд тусгал гаргав

Хятадын Олон Улсын Радио

     Америк, Япон, Өмнөд солонгосын хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд БНАСАУ 5-ны өдөр олон пуужин туршсан тухай мэдээлсний дараа заримн орон мөн өдөр нь тусгал гаргасан байна.

     Оросын ГХЯ мөн өдөр, Умард Солонгосын энэ ажиллагаа нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг улам будлянтай болгох болно гэж илэрхийлсэн байна.

     Хятадын ГХЯ-ны сайд Ли Жяо Шинь мөн өдөр урьд хожид Америк, Япон, Өмнөд Солонгос болон Авсралийн ГХЯ-ны сайдтай утсаар ярьж Солонгосын хойгийн байдлын хамгийн шинэ хандлагын талаар саналаа солилцсон байна. Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жянь Чао талууд тэвчээртэй байж, Солонгосын хойг болон зүүн хойт Азийн тогтвортой байдалд ашигтай ажлыг илүүхэн хийж, байдлыг хурцдуулах болон будлянтай болгох ажиллагаа авахгүй байхыг уриалсан байна.

     Францын ГХЯ, Английн ГХЯ-ны сайд хатагтай Маргарет Бекет Умард Солонгос пуужин туршныг зэмлэн буруушааж, энэ нь бүс нутгийн хурцадмал байдлыг гааруулах болно гэж үзсэн байна. / Баатар орчуулж Баясгалан хянав /