• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-11 09:30:44    
Н.Энхбаяр: Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэжээ

Синьхуа Агентлэг

    Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр 10-ны орой хэлэхдээ, Монгол улс Хятад улстай хамтын ажиллагааны уламжлалт найрсаг харилцаатай юм. Монгол улс Хятад улстай олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэжээ.

    Ерөнхийлөгч Н.Энхбаяр 10-ны өдөр Монголын үндэсний баяр наадмыг сурвалжилсан Хятдын сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятад улс бол Монгол улсын чухал хөрш орон юм. Монгол улсаас жил болгон 450 мянга шахам хүн Хятад улсад очиж байна. Эдийн засаг, худалдаа, соёл зэрэг олон салбар дахь Монгол Хятад хоёр орны хамтын ажиллагаа улмаар нягт болж байгааг би баяртай харж байна гэлээ.

    Монгол Хятад хоёр орон уул уурхайн нөөц баялаг, цахилгаан эрчим хүч, барилга байгуулалт зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх өргөн их нөхцөл боломжтой юм. Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг ч Хятадын том зах зээлд эскпортлох шаардлагатай байна. Хоёр орны харилцаа нэн түргэн, нэн сайн хөгжихийг хүсч байна гэж тэрээр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж Л.Буянтогтох хянав \