Энэтхэгийн Бомбейд 11-ний үдээс хойш галт тэрэг 7 удаа дэлбэрсэн хэрэг гарч, наанадаж 174 хүн нас барж, 464 хүн шархдсан байна. Мөн өдөр, Энэтхэгийн засгийн газар болон Олон улсын хамтын нийгэмлэг энэ хэргийг хатуу зэмлэн буруушаажээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх 11-ний орой мэдэгдэл нийтлүүлж тэмдэглэхдээ, дэлбэрэлтийн хэрэг олонтоо давтагдах нь гайхмаар юм, энэ бол террорист этгээдийн айлган сүрдүүлхээр оролдож байгаа хэрэг мөн, дэлбэрэлтэд өртсөн хүмүүст гүүнээ эмгэнэл илэрхийлж байна, гэмгүй номхон иргэдийг дайрсан хэргийг хатуу зэмлэн буруушааж байна гэжээ.
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Вашингтонд мэдэгдэл нийтэлж, гэмгүй номхон ардад чиглүүлсэн дэлбэрэлтийн хэргийг буруушаасан бөгөөд нас барагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Америкийн Төрийн департаментын төлөөлөгч Майкмак хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, Америк Энэтхэгийн Засгийн газартай холбоо барисан бөгөөд тусламж үзүүлэхэд бэлэн байна гэжээ.
Францын Ерөнхийлөгч Шрак энэ хэрэгт тун их хилэн төрж байхаа илэрхийлж, Энэтхэгийн ард түмнийг эрс дэмжинэ болно.
Английн Ерөнхий сайд Блэйр мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, энэ дайралт нь харгис бөгөөд ичгүүртэй юм. Хатуу зэмлэн буруушаах ёстой бөгөөд ямар шалтгаанаар ч терроризмыг өмгөөлөх ёсгүй юм гэжээ.
Үүнээс гадна, Европын холбооны зөвлөлийн дарга Баросо, Европын холбооны гадаад харилцаа аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Солана, Германы Канцлер Меркел, Пакистаны Ерөнхийлөгч Мушараф мэдэгдэл нийтлэх юм уу үг хэлж, дэлбэрэлтийн хэргийг хатуу зэмлэн буруушаасан байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|