Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Санкт-Петербургт хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүсийн хамтын уулзалтад оролцоходоо үг хэлж, олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа хөгжсөн орнууд арга хэмжээ авч амлалтаа биелүүлэн, олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд хөрөнгө мөнгөний баталгаа хангах ёстой гэж тэмдэглэв.
Хү Жиньтао хэлэхдээ, өнгөрсөн оны 9-р сард болсон НҮБ байгуулагдсаны 60 жилийн ойн тэргүүн нарын бага хурлаар мянганы хөгжлийн зорилтыг дахин нотолж, эдгээр зорилтыг биелүүлэх явдал бол өнөөгийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны гол зүйл мөн гэж онцолсон байна. Зорилтыг биелүүлэх хугацаа төхөхийн хэрээр олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа хөгжсөн орнууд нэн нааштай бөгөөд үр ашигтай арга хэмжээ авч, хөрөнгө мөнгөний тусламж, өр ширийг барагдуулах, зах зээлд орохыг зөвшөөрөх зэрэг талын амлалтаа биелүүлэхийн хамт хөрөнгө мөнгө бэлтгэх шинэ арга хэлбэр нааштай хайж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд хөрөнгө мөнгөний баталгаа хангах ёстой. Шаардлага бүхий өөрчлөлтөөр дамжуулан, олон улсын эдийн засгийн тогтолцоо болон дүрэм гурмыг нэн шударга зүй зохистой болгож, хөгжиж байгаа орнуудын хөгжилд нэн их орон зай болон боломж хангах ёстой гэжээ. \Цэцэн орчуулж, Баатар хянав\
|