Оросын Санкт- Петербургт болсон Наймын бүлгийн тэргүүн нарын бага хурал 16-ны өдөр Дундад дорнодын асуудлаар хамтарсан мэдэгдэл нийтэлж, өдрөөс өдөр шат өгсөж байгаа зэвсэгт мөргөлдөөнд ноцтой анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн байна.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, өнөө Дундад дорнодын бүс нутагт тулгарч байгаа хямрал бол хэт даврагч хүчин бүс нутгийн тогтвортой байдлыг эвдэхээр оролдсноос болсон юм гэжээ. Бүс нутгийн тогтвортой байдлыг эвдэх дайралтын ажиллагаагаа нэн даруй зогсохыг мэдэгдэлдээ хэт даврагч хүчинд шаардсан бөгөөд хамгийн их хэмжээнд тэвчээртэй байж, бүс нутгийн тогтвортой байдлыг эвдэж мэдэх ямарваа үйл ажиллагаа авахгүй байж, гэмгүй номхон иргэдийн цаашид хохирохгүй байхыг Израильд хандан уриалсан байна. Төлөвлөгөө боловсруулж, Аюулгүйн зөвлөлийн Ливаний асуудлаарх 1559-р болон 1680-р тогтоолын бүх талаар хэрэгжихийг батлахыг мэдэгдэлд мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хүссэн байна.
Үүнээс гадна мэдэгдэлд мөн НҮБ-ын гурван хүний хэсгийн Дундад дорнодод хийж байгаа хямралыг зохицуулах ажлыг бүрмөсөн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. \Баатар орчуулж, Цэцэн хянав\
|