Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Санкт-Петербургд хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүсийн хамтын уулзалтад оролцохдоо үг хэлж, Африкийн тогтвортой байдал болон хөгжилд олон улсын хамтын нийгэмлэг нэн илүү анхаарал тавих ёстой, Африкийн хөгжилд хөгжсөн орнууд хувь нэмэр оруулах ёстой бөгөөд оруулж чадна гэж тэмдэглэв.
Африк бол хөгжиж байгаа орнууд хамгийн төвлөрсөн эх газар, энх тайван, хөгжлийг биелүүлэх чухал хүчин мөн. Африк тогтвортой байж чадахгүй бол дэлхийн энх тайван байж чадахгүй, Африк хөгжихгүй юм бол дэлхийн хөгжил цэцэглэл байж чадахгүй гэж Хү Жиньтао хэлсэн байна.
Тэрээр мөн хэлэхдээ, энэ он бол шинэ Хятад улс Африкийн орнуудтой дипломат харилцаа тогтоож эхэлсэний 50 жилийн ой юм. 11-р сард Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт Бээжинд болох гэж байна. Африкийн орнуудтой хамтаар чармайж, энэ чуулга уулзалтыг эв санааны нэгдэлтэй, ажил хэрэгч чуулга уулзалт болгохд Хятадын тал бэлэн байна гэжээ. \Цэцэн орчуулж, Баатар хянав\
|