• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-17 09:41:37    
Хү Жиньтао Бразили зэрэг орнуудын удирдагчидтай уулзжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Оросын Санкт-Петербург хотод 8-ын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдагчдын яриа хэлэлцээний хуралд оролцохоор очсон Бразили, Мексик, Өмнөд Африк, Браззавиль нийслэлтэй Конго, Энэтхэг зэрэг хөгжиж байгаа 5 орны удирдагчидтай уулзаж, хөгжиж байгаа орнуудтай хамтын ажиллагагаа эрчимжүүлэх, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцжээ.

     Хү Жиньтао уулалтын үеэр үг хэлж, шинэ нөхцөл байдалд хөгжиж байгаа орнууд хооррондын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх асуудлаар 3 зүйлт санал дэвшүүлжээ. Тухайлбал Нэгд, амлалтаа хэрэгжүүлэн, олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх. Олон улсын хамтын нийгэмлэг ялангуяа хөгжсөн орнууд нэн нааштай үр ашигтай арга хэмжээ авч, хөрөнгө мөнгөний тусламж, өр ширийг барагдуулах, зах зээлд орохыг зөвшөөрөх зэрэг талаар хийсэн амлалтаа биелүүлэх ёстой. Хоёрт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Дохагийн уулзалт хэлэлцээг амжилтад хүргэхээр чармайх. Гуравд, шинийг нээж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гэсэн болно.

     Африкийн хөгжлийн асуудлын тухай Хү Жиньтао хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг Африкийн тогтвортой байдал, хөгжилд нэн их анхаарал тавих ёстой. Хөгжиж байгаа орнуудын хувьд Африкийн орнуудад туслан "Африкийн хөгжлийн түншлэлийн шинэ төлөвлөгөө"-г хэрэгжүлэн, мянганы хөгжлийн зоритыг биелүүлэх талаар ажил хийх ёстой бөгөөд хийж ч чадна гэлээ.

     Бразили, Мексик, Өмнөд Африк, Браззавиль нийслэлтэй Конго, Энэтхэг зэрэг орны төр засгийн тэргүүн нар мөн уулзалтын үеэр үг хэлсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\