Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Санкт Петербургт хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүсийн уулзалтад оролцох үе онцлохдоо: Дохагийн уулзалт хэлэлцээ өнөө зангилаагийн үе шатандаа байна, холбогдох талууд хэлэлцээг түлхэн ахиулж, өргөн олон хөгжиж байгаа орнуудын анхаарч байгаа асуудал дээр бодит ахиц хийж, Дохагийн хэлэлцээний эртхэн амжилт олохыг түлхэн ахиулах хэрэгтэй гэжээ.
Үүнд дарга Хү Жиньтао гурван зүйлт санал дэвшүүлсэн байна. Нэгд, тариалангийн бүтээгдэхүүний худалдааны асуудлыг зохицуулж, тариалангийн бүтээгдэхүүний дотоодын дэмжилгийг холбогдох талууд бодтойгоор багасгаж, тариалангийн бүтээгдэхүүний зах зээлд орохыг ихээр дээшлүүлж, эртхэн олон төрлийн экспортын нөхвөрийг цуцлах хэрэгтэй. Хоёрт, хөгжиж байгаа гишүүдийн онцлог болон ялгаа зөрөөний харгалзлалыг тодорхойлж, тэднийг олон талт худалдааны тогтолцоонд гүйцэд оролцуулах бөгөөд түүний дундаас үнэнхүү ашиг хүртээнэ. Гуравд, тариалангийн бус бүтээгдэхүүн, зах зээлд орохыг зөвшөөрөх, дүрэм гурмын асуудал тэрчлэн бусад асуудлын талаарх хэлэлцээг ч зэргээр түлхэн ахиулах бөгөөд шинээр элсэх гишүүдийн асуудлыг сайжруулан зохицуулах хэрэгтэй гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/
|