Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Санкт-Петербургт хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүсийн уулзалтад оролцох үе үг хэлж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг гүйнзгийрүүлэхийг уриалсан байна.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ: өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хөгжиж байгаа орнуудын хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Холбогдох талууд эв санааны нэгдэл болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талд үзэл болон олон улсын харилцааны ардчлалыг хамтаар ахиулж, олон улсын маргааныг НҮБ-ын дүрэм болон олон улсын хуулийн хэм хэмжээний дагуу эв зүйгээр зохицуулах ёстой. Харилцан ашигтай байхыг баримталж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны салбарыг тасралтгүй тэлж, хамтын ажиллагааны арга хэлбэрийг олон янзийн болгож, давуулаг талаараа харилцан нөхөж, хамтаар хөгжих ёстой. Харилцан хүндэтгэж харилцан сурч, нээлттэй багтаамжтай байх үзэл санааг санаачилж, дэлхийн олон талд чанар болон хөгжлийн олон зүйлийн хэв загварыг хамгаалж, адил талаа нэгтгэж, адил бус талаа нөөцлөн, сайн талаараа саар талаа нөхөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийг ахиулах ёстой гэжээ. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
|