Оросын Санкт-Петербургт 8-ын бүлгийн тэргүүн нарын уулзалтад оролцож багйаа удирдагчид 16-ны өдөр хамтарсан мэдэгдэл хийж тэмдэглэхдээ: БНАСАУ-ын пуужин туршин хөөргөсөн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн саяхан баталсан 1695-р тоот тогтоолыг 8-ын бүлгийн удирдагчид санал нэгтэй тэмжиж байна гэжээ.
Энэ сарын эхээр БНАСАУ-ын пуужин туршин хөөргөсөн явдалд маш их анхаарал хандуулж түүнийг буруушааж байгаагаа 8-ын бүлгийн удирдагчид мэдэгдэлдээ тэмдэглэсэн бөгөөд БНАСАУ-ын энэ ажиллагаа нь бүс нутгийн тогтвортой байх болон аюулгүй байдалд заналхилэл болно гэж үзсэн байна. Цөмийн төлөвлөгөөгөө бүхнийг нэн даруй зогсоож, 6 талын хэлэлцээнд нөхцөлгүй түргэн дахиж оролцохыг мэдэгдэлдээ тэд бас БНАСАУ-д хандан уриалжээ. Энхийн арга, шалгаж болох хэлбэрээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож, Солонгосын хойг болон зүүн хойт Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө хүчин чармайлтаа эрмчижүүлэхийг мэдэгдэл бас холбогдох талуудад уриалжээ. \Рэнчинсоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|